TOURNAMENT
Хууль эрх зүй

Нууцлалын бодлого

Тус вебсайт ямар мэдээллийг ямар зорилгоор цуглуулж, хэр удаан хадгалж, хэнтэй хуваалцдаг вэ гэдгийг энд бүрэн жагсаав.

Сүүлд шинэчилсэн:

1.Товч байдал

  • Бид тоглох, төлбөр тооцоо хийх, шударга байдлыг хангахад хэрэгтэй мэдээллийг л цуглуулна.
  • Таны мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, гуравдагч талд ХУДАЛДАХГҮЙ.
  • Steam болон Google-ийн нууц үгэнд бид хэзээ ч хүрэхгүй — нэвтрэлтийг тэд өөрсдөө баталгаажуулна.
  • Гуравдагч талын зар сурталчилгааны хянагч (tracker) вебсайтад суулгаагүй.

2.Цуглуулдаг мэдээлэл

Нэвтрэлтээс: Steam ID, Steam дээрх харагдах нэр болон профайл зураг. Google-ээр нэвтэрсэн бол и-мэйл хаяг болон нэр. FACEIT профайлаа холбосон бол FACEIT-ийн нэр, түвшин, ELO, улс, профайлын холбоос.

Тоглолтоос: оролцсон тэмцээн, баг, үр дүн, ялалт/ялагдлын тоо, чансааны оноо, тоглолтын хугацаа.

Мөнгөнөөс: кредитийн гүйлгээ бүрийн төрөл, дүн, огноо, тайлбар. Татан авалт хийхэд банкны нэр, дансны дугаар, данс эзэмшигчийн нэр.

Харилцаанаас: ерөнхий чат, лоббины чат, хувийн чат, гомдлын өрөөнд бичсэн мессеж.

Техникээс: нэвтрэх үеийн IP хаяг, хөтчийн мэдэгдлийн захиалга (та зөвшөөрсөн бол), сесс-ийн cookie.

IP хаягийг зөвхөн нэг зорилгоор хэрэглэнэ: хоригдсон хүн шинэ аккаунтаар эргэж орохыг барих. Монголд нэг IP-ийн ард олон хүн байх нь түгээмэл тул үүнийг тохиролцоо илрүүлэхэд ашиглахгүй — тэгвэл нэг гэрийн ах дүү, интернэт кафены тоглогчид гэм буруугүйгээр сэжиглэгдэнэ.

3.Юунд ашигладаг вэ

  • Аккаунтыг таньж, нэвтрүүлэх, лоббид суулгах.
  • Тэмцээний баг бүрдүүлэх, үр дүн бүртгэх, чансаа тооцох.
  • Кредит цэнэглэх, шагнал олгох, татан авалт гүйцэтгэх.
  • Гомдол шалгах, шударга тоглолтын дүрмийг хэрэгжүүлэх, хоригийг тойрох оролдлогыг барих.
  • Платформын доголдлыг оношлох, ачааллыг хэмжих.
  • Та зөвшөөрсөн бол тоглолтын мэдэгдэл илгээх.

4.Cookie

Бид нэг л cookie хэрэглэнэ: нэвтэрсэн эсэхийг таних сесс-ийн cookie. Энэ нь криптограф гарын үсэгтэй бөгөөд 7 хоногийн хугацаатай. Түүнээс өөр хянагч, зар сурталчилгааны cookie байхгүй.

5.Хэнтэй хуваалцдаг вэ

Мэдээллийг зөвхөн үйлчилгээ ажиллуулахад зайлшгүй шаардлагатай хэмжээгээр дараах талуудад дамжуулна:

  • Steam (Valve) — нэвтрэлт баталгаажуулах.
  • Google — Google-ээр нэвтэрсэн тохиолдолд.
  • FACEIT — та профайлаа холбосон тохиолдолд.
  • QPay болон түүний гүүр — цэнэглэлтийн нэхэмжлэх үүсгэх, төлбөр баталгаажуулах.
  • Supabase — өгөгдлийн сан болон файл хадгалалт.
  • Vercel — вебсайтын хостинг.
  • CS2 сервер — тоглолт зохион байгуулахад Steam ID болон багийн хуваарилалт дамжина.

Эдгээрээс бусад тохиолдолд мэдээллийг зөвхөн хуулийн байгууллагын албан ёсны шаардлагаар өгнө.

6.Хэр удаан хадгалдаг вэ

  • Сесс-ийн cookie — 7 хоног, эсвэл гарах хүртэл.
  • GOTV бичлэг (демо) — тоглолт бүрийг тоглоомын сервер бичдэг. Платформ руу татагдсан бичлэг 72 цагийн дараа устана — гомдол гарвал үүний дотор шалгагдана.
  • Гүйлгээ, тоглолтын бүртгэл — санхүүгийн болон маргааны нотлох баримт болдог тул аккаунт идэвхтэй байх хугацаанд хадгална.
  • Гомдлын шийдвэр — дараа маргаан гарвал нотлох баримт болох тул бичгээр үлдэнэ.
  • Банкны данс — татан авалтын түүхийг батлах, нэг данс олон аккаунт дээр давтагдахыг барих зорилгоор хадгална.

7.Таны эрх

Та өөрийн мэдээлэлдээ хандах, буруу мэдээллийг засуулах, аккаунтаа устгуулах хүсэлт гаргах эрхтэй. Хүсэлтээ нэвтэрсэн үедээ вебсайтын баруун доод буланд гарах ерөнхий чат-аар илгээнэ үү.

Аккаунт устгах хүсэлтийн үед санхүүгийн гүйлгээний бүртгэл болон гомдлын шийдвэр устахгүй. Эдгээр нь бусад тоглогчийн эрхийг хамгаалах нотлох баримт бөгөөд устгавал өнгөрсөн маргааныг дахин шалгах боломжгүй болно. Устгахаас өмнө кредитийн үлдэгдлээ татан авахыг зөвлөж байна.

8.Хамгаалалт

Нууц түлхүүрүүд сервер талд л хадгалагдана, сесс-ийн cookie нь гарын үсгээр хамгаалагдсан тул засварлах боломжгүй. Гэсэн ч интернэтэд бүрэн аюулгүй систем гэж байдаггүй — Steam аккаунтдаа Steam Guard идэвхжүүлэхийг зөвлөж байна.

9.Насанд хүрээгүй хүн

Платформ 18-аас доош насны хүнд зориулагдаагүй бөгөөд бид тэдний мэдээллийг зориудаар цуглуулдаггүй. Насанд хүрээгүй хүний мэдээлэл бүртгэгдсэн нь илэрвэл аккаунтыг хааж, мэдээллийг устгана. Дэлгэрэнгүйг «Хариуцлагатай тоглолт» хэсгээс уншина уу.

10.Бодлогын өөрчлөлт

Энэ бодлого өөрчлөгдвөл «Сүүлд шинэчилсэн» огноо шинэчлэгдэнэ. Цуглуулах мэдээллийн хүрээ өргөжих тохиолдолд платформ дээр тусад нь мэдэгдэнэ.

Энэ бичвэрийн талаар асуулт, тодруулга байвал нэвтэрсэн үедээ вебсайтын баруун доод буланд гарах ерөнхий чат-аар хандаарай.